ЭМЯ-ны зүгээс Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу эмнэлэгт суурилсан тусламж үйлчилгээнээс нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ рүү чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.
Манай улс “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль”-ийг 2013 онд шинэчилсэн найруулгаар УИХ баталсан бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг 2010-2019 онуудад хэрэгжүүлсэн. Мөн боловсролын байгууллагатай хамтрах нь хамгийн чухал бөгөөд хүүхэд, өсвөр насныхны сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч цаашилбал олон улс оронд хэрэгжүүлдэг “Сургуульд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөр”-т анхаарал хандуулах нь нэн тулгамдсан асуудал болж байгааг салбарынхан үзэж байна.
ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн шинэ санаачилгын хүрээнд онцгойлон сонгон 12 оронд хэрэгжүүлэх хөтөлбөр, санаачилгад Монгол улс хамрагдах хүсэлтэй байгаагаа ДЭМБ Номхон Далайн Баруун Бүсийн сэтгэцийн эрүүл мэндийн багийн гишүүн илэрхийлсэн байна. Энэхүү санаачилгад нэгдсэнээр бид сэтгэцийн эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил гаргасан жишиг улс болж чадна гэж үзэж байгаа юм.