Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгалийн ухааны цахим сургалтын хөтөлбөрийг ЕБС-ийн 50 сургуульд хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Манай улсын бага боловсролын байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийн агуулгыг зарим улс орны сургалтын хөтөлбөрийн агуулгатай харьцуулахад 70 орчим хувь нь нийцтэй, 30 орчим хувь нь анги хооронд шилжсэн зөрүүтэй байна.

Тиймээс дээрх судалгаанд үндэслэн байгалийн ухааны цахим сургалтын хөтөлбөрийн агуулга, цахим контентыг "Хүн ба байгаль" хичээлийн агуулгатай уялдуулан туршиж, сурагчийн сурах сонирхол, сурлагын амжилт, багшийн хичээлийн бэлтгэл, заах арга зүйд гарсан ахиц өөрчлөлтийг илрүүлэх туршилтыг 2022-2023 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын 50 сургуульд хэрэгжүүлнэ.

Энэхүү төсөл нь байгалийн ухааны цахим сургалтын хөтөлбөрийн цахим контентыг туршиж, Монгол Улсын бага боловсролын байгалийн ухааны сургалтад нэвтрүүлэх сайн туршлагыг бий болгох зорилготой.

Ерөнхий боловсролын сургуулиудыг цахим сургалтын дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн сонгосон.

Сонгогдсон ерөнхий боловсролын сургууль нь 5 дугаар ангийн байгалийн ухааны сургалтын хөтөлбөртэй тохирч буй агуулгыг "Хүн ба байгаль" хичээлийн 1 цагт судлах, Байгалийн ухааны 5 дугаар ангийн агуулгаас ялгаатай агуулгыг бага ангийн сургалтын төлөвлөгөөний Багш зохицуулах цагаар орохоор зохицуулалт хийх юм. Мөн тун удахгүй сонгогдсон сургуулиудад нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулах аж.

Улсын аварга О.Хангайгийн цолны мялаалга наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдана
Улсын аварга О.Хангайгийн цолны мялаалга наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдана
 
Баригдаж байгаа барилгын гадна хөөсөнцөр шатжээ
Баригдаж байгаа барилгын гадна хөөсөнцөр шатжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.