Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховдын Засаг дарга Э.Болормаа архи худалдаалахыг хориглосон захирамжийг цуцалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоног бүрийн баасан гарагт нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Гэвч энэ нь архидалтай тэмцэх шалгарсан арга биш гэж Ховдын Засаг дарга Э.Болормаа үзжээ. Тиймээс архидалттай тэмцэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгож, цуцалсан байна.

Энэ тухайгаа тэрбээр “Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш ээ.

Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа” хэмээжээ.

Паримын нурууны 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацаад байсан уулчин Х.Бумхишигийг эсэн мэнд буулгалаа
Паримын нурууны 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацаад байсан уулчин Х.Бумхишигийг эсэн мэнд буулгалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд