Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Төрийн өмчийн сургуулийн захирал нь ТӨР-тэйгээ “дайтах” хэмжээнд томортлоо төрийн өмч эзэнгүйджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг нийтэлжээ. Тэрбээр,

"Төрийн өмчийн сургуулийн захирал нь ТӨР-тэйгээ “дайтах” хэмжээнд томортлоо төрийн /нийтийн/ өмч эзэнгүйдсэн, төрийн өмчийг хувийн өмч мэт үздэг соёл, хандлага, тэрийг өөгшүүлсэн эрх зүйн орчинтой байна. Төрийн өмчийн реформ, төрийн өмчийн компаны хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ реформыг цогцоор нь ирэх оны өдийд гэхэд УИХ-аар хуулийг нь батлуулах, 2024 оноос хэрэгжүүлж эхлэх их амбицтай байгаа. Муу, болохгүй бүтэхгүй асуудал байгаа бол түүний уг үндэс, шалтгаан тал нь хүнд, тал нь хуульд байдагт итгэдэг дээ" гэжээ.

И.Мөнхжаргал: Эрх баригчдад хандаж, үг хэлснийхээ төлөө бүтэн жил шүүхийн хаалга татаж, цагаа бүртгүүлээд явж байна
И.Мөнхжаргал: Эрх баригчдад хандаж, үг хэлснийхээ төлөө бүтэн жил шүүхийн хаалга татаж, цагаа бүртгүүлээд явж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.