Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID-19 вирусний эсрэг вакцины туршилтууд аль шатандаа явна вэ?

Ангилал
COVID-19
Огноо
Унших
4 минут 48 секунд


Вацкины үйлдвэрлэл нь олон үед шаттай туршилтуудын үр дүнд, олон тооны шалгууруудыг давж гарсны дараа эхэлдэг, урт хугацаа шаарддаг үйл явц юм. Энэ удаагийн нийтлэлээр COVID-19 вирусний эсрэг вакцины туршилтууд, тэдгээрийн үр дүн, үйлдвэрлэх үйл явц аль шатандаа байгаа тухай тоймлон бичлээ.

Юуны түрүүнд вакцин гэж юу вэ гэдгийг товч тайлбаръя. Вакцины үндсэн зорилго нь бие махбодид дархлаа буюу санамжийн эс үүсгэх явдал юм. Санамжийн эс хэрхэн үүсдэг зүй тогтолыг өмнөх нийтлэлээс уншаарай (http://ubn.mn/r/3050). Гэхдээ санамжийн эс үүсгэхдээ заавал жинхэнэ вирусээр халдварлуулахгүйгээр тухайн вирусний эмгэг төрөгч шинж чанартай молекулыг л биед оруулж, дархлалын системийг сэдээж, санамжийн эс үүсгэдэг.

Өөрөөр хэлбэл вирусыг бүтнээр нь бус, түүний тодорхой хэсгийг л цэвэршүүлэн ялгаж авч бие халдварлуулна гэсэн үг. Үүний үр дүнд биед өвчин үүсэхгүй боловч вирусний эсрэг санамжийн эсүүд үүсдэг. COVID-19 вирус нь бүтцийн хувьд хэд хэдэн төрлийн уургаас тогтох бөгөөд түүний эсрэг вакцин үйлдвэрлэхэд тулгарах хамгийн гол сорилт нь эдгээр уургуудын алийг нь дархлааны системийг сэдээгч эсрэг төрөгч болгон ашиглавал илүү үр дүнтэй, удаан хугацааны дархлаа тогтох боломжтой вэ гэдгийг тогтоох явдал юм.

Одоогийн байдлаар дэлхий даяар 8 төрлийн 90 өөр вакцины хувилбар дээр туршилт хийгдэж байна. 2020 оны 04-р сарын 23-нд Их Британийн Оксфордын их сургуулийн судлаачид COVID-19 вирусний эсрэг хүн дээрх туршилтыг эхлүүлсэн байна. Вацкины үйлдвэрлэл нь олон үед шаттай туршилтуудын үр дүнд, олон тооны шалгууруудыг давж гарсны дараа эхэлдэг бөгөөд үүний хамгийн төгсгөлийн шат нь хүн дээрх байдаг учир энэхүү вакцин нь нилээд найдвар төрүүлж байгаа юм.

Энэхүү туршилтанд сайн дурын нийт 1100 хүн оролцож байгаа бөгөөд нэг хагас нь менингитийн эсрэг, нөгөө хагас нь COVID-19-ын эсрэг вакцин хийлгэсэн ба тэдний дунд олон тооны эрдэмтэн, судлаачид ч багтсан байна. Цаашид 2-6 сарын дараа тэдний цуснаас дээж авч ийлдсэнд нь IgG болон бусад дархлаа судлалын үзүүлэлтүүдийг тодорхойлох замаар вирусний эсрэг дархлаа тогтсон эсэхийг тодорхойлох юм. 

Хүн дээрхи туршилтын өмнөх шат нь сармагчин дээрх туршилт юм. Хятадын биотехнологийн Sinovac Biotechnology компани идэвхгүйжүүлсэн COVID-19 вирусыг нохой сармагчингийн булчинд тарьж, 7 хоногийн дараа шинжилгээ хийж үзэхэд маш сайн үр дүн гарсан байна. Тэдний хэрэглэж байгаа технологи нь бага зэрэг хуучирсан боловч өтрөг багатай, үр дүн сайтай вакцин гаргаж авах боломж харагдаж байгаа учир туршилтын дараагийн шатандаа шилжихэд бэлэн болсон гэж мэдээлжээ.   

COVID-19 вирусний эсрэг вакцины өөр нэг сонирхолтой хувилбар нь хорт хавдарын эсрэг дархлаа тогтоох вакциныг ашиглах туршилт юм.

Калифорнийн Их сургууль, Хорт хавдарын дархлаа эмчилгээний Паркер институт хамтран энэ судалгааны төсөл дээр ажиллаж байна. Хүний биеийн бүхий л эсүүдийн гадаргуу дээр HLA хэмээх молекул байх бөгөөд энэ молекулын бүтэц хүн бүрийн хувьд бараг л дахин давтагдашгүй байдаг. Иймээс дархлааны систем ур молекулын тусламжтайгаар гадны биетийг өөрийн эс эсээс ялгаж таньдаг. Хэрвээ тухайн хүний ялгаатай бүтэц бүхий HLA-тай эс биеийн дотор орж ирэхэд цусны цагаан эсийн нэг төрөл болох Т лимфоцит тэрхүү гадны эсийг хордуулж устгадаг. Хорт хавдарын эсрэг вакцин энэ механизм дээр үндэслэгддэг бөгөөд COVID-19 вирусний эсрэг Т эсийн вакцин дангаараа үр дүнтэй байж чадахгүй ч бусад вакцинуудын туршилтанд үнэ цэнэтэй мэдээллийн эх сурвалж болж чадна гэж үзэж байна.

Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв
Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв
 
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.