Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням гишүүн Х.Баттулгын үг, үйлдэл нь зөрдөг ГУРВАН ҮНЭНИЙГ нэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Өнгөрөгч өдрүүдэд Төгрөг нуурын ордтой холбоотой асуудал хөндөгдөж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараагаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Х.Баттулга танд ӨӨРИЙН ХУТГАСАН асуудлаа өөрөө шийдэх 7 хоногийн хугацаа өгч байна. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол ЗГ хуулийн хүрээнд ДАРААГИЙН АРГА ХЭМЖЭЭГ авна. Та Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схемээр зарсан чинь үнэн" хэмээн мэдэгдлээ. Эл үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үг, үйлдэл нь зөрдөг ГУРВАН ҮНЭНИЙГ нэрлэв

Тэрбээр "Н.Учрал сайдын зөв. Женко-н 3 ҮНЭН гэчмээр юм уу даа.

1. "Төгрөг Нуурын Орд"-г Х. Баттулга гишүүн үндэстэн дамнасан санхүүгийн сүлжээ байгуулж зарсан нь нэг дэхь ҮНЭН.

2. Х. Баттулга "Байгалийн баялагийг ард түмэнд" гэж хамгийн их ярьдаг нь үйлдэл нь 100 хувь эсрэг байдаг нь хоёр дахь ҮНЭН.

3. Х. Баттулга Монгол улсын ерөнхийлөгч болж "МОНГОЛЧУУД ЖЕНКОД ЯЛАГДСАН" нь гурав дахь ҮНЭН гэж ойлгох ёстой ажээ. Үнэхээр бизнесийн зарчмаар явсан үйл явц уу, хулгай луйвар, мөнгө угаалт уу гэдгийг шалгах цаг болжээ" гэжээ

УИХ дахь АН-ын бүлгийн хаалттай хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна
УИХ дахь АН-ын бүлгийн хаалттай хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав