Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: “Э.Болормааг өмссөн зүүсэн, жижиг сажиг алдааг нь түмэн олноороо шүүхгүйгээр ажил хийх боломжийг нь олгоё“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ховд аймгийн шинэ Засаг дарга Э.Болормаатай холбоотой шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр гарч буй. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн байр сууриа цахим хуудсандаа ийн бичжээ.

Тэрбээр, "Алс баруун Ховд аймгийн засаг даргаар залуу, өндөр боловсролтой, ажлын туршлагатай эмэгтэй томилогдсонд баяртай байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчээс ч илүү хөрөнгө орлого, нөхөр хүүхэд, ээж аав гээд улсаараа л сонжиж шалгалаа.

За тэгээд үргэлжлүүлэн өмссөн зүүсэн, жижиг сажиг алдааг нь түмэн олноороо шүүхгүйгээр ажил хийх боломжийг нь олгоё. Нутгийнхан нь дүгнэхээс нь өмнө хотоос сошиалаар бид дүгнэх дэмий байх.

Хэдүүлээ хотынхоо асуудлыг л ярья. Амжилт бүсгүй минь."гэжээ.

Сансрын нисгэгчдийн цусны шинжилгээнээс ДНХ-ийн мутаци илэрчээ
Сансрын нисгэгчдийн цусны шинжилгээнээс ДНХ-ийн мутаци илэрчээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ