Наса агентлаг өөрсдийн Artemis хөтөлбөрийн дагуу нийсгэгчдийг сургаж, бэлтгэн сансрын аялалд гаргадаг билээ. Тэд үүнийхээ хажуугаар сүүлийн 20 жилийн туршид сансар огторгуйд гарах нь хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийж байсан аж.
Тэд 14 нисгэгчийнхээ цусны дээжийг шинжлэхэд цусан дахь үүдэл эсүүд дотроос мутаци /Генийн түвшинд явагддаг эмгэг өөрчлөлтүүд/ илэрсэн байна. Судлаачид энэхүү өөрчлөлтийг сансрын гүнд удаан хугацааны туршид ниссэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм. Нисгэгчдийн хувьд 1998-2001 оны хооронд дунджаар 12 хоногийн туршид сансарт нисэж байсан ба тэдний цусыг 20 гаруй жилийн турш хөлдөөн хөдгөлж байсан аж.
Эх сурвалж: Vadda