Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: О.Отгонтөгс нарын иргэд олон нийтийн газар танхайрсан тул 100 мянган төгрөгөөр торголоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар холбогдогч Оргилын Отгонтөгс, Цэдэнсодномын Норжинжав нарт, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар холбогдогч Уламбаярын Мөнхбаярт зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлсэн бөгөөд зөрчлийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны есдүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Улмаар хэрэгт холбогдогч О.Отгонтөгс, У.Мөнхбаяр, Ц.Норжинжав нар нь Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус бүрийг нь 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулхаар шийдвэрлэлээ.

Шүүхийн нээлттэй байдал иргэдэд итгэл төрүүлж эхэллээ
Шүүхийн нээлттэй байдал иргэдэд итгэл төрүүлж эхэллээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.