Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн нээлттэй байдал иргэдэд итгэл төрүүлж эхэллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 42 секунд

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх зарчимтай улс орнуудын хувьд ШҮҮХ бол ардчилсан засаглалын нэг салаа мөчир. Басхүү амин сүнс нь. Тиймээс ил тод, нээлттэй байх нь нэн тэргүүний чухал шаардлага. Гэтэл Монгол Улсад шүүхийн салбар, шүүгчдийг шалгаруулдаг ШЕЗ, шүүгчийн томилгоо төдий л тодорхой биш байсаар ирсэн. Тэр нь хардлага дагуулсаар өөрийнхөө хүнийг тавилаа, хонгилын шүүх бий боллоо гэдэг үг хэллэг хүртэл гарч иртлээ өргөжсөн. ШЕЗ-ийн үйл ажиллагаа, шүүхийн шударга байдалд эргэлзэн, итгэл алдарч эхэлсэн гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.

Гэтэл энэ жилээс харин хаалттай энэ салбартай холбоотой “нээлттэй” гэмээр мэдээллүүд мэр сэр гарах болсон нь нэлээд содон ажиглагддаг болов. Тухайлбал өчигдрөөс анхан, давах, хяналтын шатанд нийт 35 шүүгч сонгон шалгаруулж ажилд авах гэж байна. Шалгаруулалтад ийм 105 хүн бүртгүүллээ гээд төгссөн сургууль, ажилласан түүхтэй нь, зураг хөрөгтэй нь ил тод зарлаж байх юм. Зүгээргүй энэ хүмүүсийн тухай албаны и майл хаягаар мэдээлэл авна гэж. Энэ бол дэвшил. Овог нэрээ сийлүүлээд, зураг хөргөө гаргаад, хийсэн ажил, намтар түүхээ олон нийтэд харуулаад өрсөлдөнө гэдэг тухайн нэр дэвшигчдээ нэр хичээхийн нэр. Нөгөө талаараа шударга өрсөлдөөн тэнд өрнөх боломж тодорхой хэмжээгээр бүрдэнэ гэж харж байна. Өмнө нь хуулиараа шүүгчид нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулж, санал авч байна гээд өдөр тутмын сонинд эсвэл тухайн шүүхийнх нь цахим хуудаст гаргасан болдог. Тэр нь ёс төдий байж. Харин энэ удаад өнгө будгаар ялгаж, иргэдийн өдөр тутмын цахим хэрэглээний платформ буюу фейсбүүкт оруулж, гар утсанд нь, гарт нь хүргэж, мэдээлэл түгээх хурдыг ашиглаж, буй нь ч зөв арга/фото зургаас харах/. Олон нийт хэрсүү болсон. Тэтгэвэрт гарсан хуульч, хүүхдээ асарч гэртээ суугаа ээж, эрхзүйч болохоор суралцаж буй оюутан гээд хэн ч байсан Монгол Улсад ирээдүйд шударга тогтолцоог бойжуулах шүүгчийг сонгоход гар бие оролцох боломж байгааг ил болгож өгч байна шүү дээ.

No description available.

Мөн “шүүгч нарыг шалгаруулна, шалгаж байна, томилж байна тэтгэвэрт нь гаргалаа, хооронд нь сэлгэж байна” гэх зэрэг нэр ус, нас зүстэй зарим нь зураг хөрөгтэй мэдээлэл ШЕЗ-өөс цахим хуудастаа, фейсбүүктээ оруулж харагддаг болов. Бүр ШЕЗ-ийн хуралдааны товын тогтоолоо эх хуваариа тавиад, хурлаас гарсан шийдвэрээ мэдээлдэг болчхож. Энэ бол шүүх салбарын захиргааны “хаалттай” энэ газрын хувьд сайны дохио. Өмнө нь хэзээ ч ШЕЗ хурлаараа ямар асуудал хэлэлцэх, хуралдаад ямар шийдвэр гаргаснаа мэдээлдэггүй байсан. Гол нь иргэдийн мэдэх эрх энэ хирээр хангагдаж байна.

Уналт, таталтын эсрэг эмийг насанд хүрэгчдэд 70 хувь ЭМДЕГ-аас хөнгөлнө
Уналт, таталтын эсрэг эмийг насанд хүрэгчдэд 70 хувь ЭМДЕГ-аас хөнгөлнө
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.