Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Артист Morningstar хар тамхи хэрэглэсэн хэргээр саатуулагджээ

Ангилал
Бусад  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, хадгалсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт буюу есдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт артист Morningstar буюу А-гаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьчилсан байдлаар илэрсэн байна.

Шалгалтын хүрээнд иргэн “А” гэгчээс каннабис гэх нэршилтэй бодис эд мөрийн баримтаар хураан авч, түүнийг баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл

/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ 1. “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

Нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 10 жилийн дотор 50 хувь өсжээ
Нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 10 жилийн дотор 50 хувь өсжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд