Япон Улс манай улсад өгч буй зээл, тусламж, төсөл хөтөлбөрөө бүгдийг нь зогсоож байна гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдсан. Уг асуудлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулахад "Энэ бол бодит байдалд огт нийцэхгүй, худал мэдээлэл. Зарим улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ийнхүү худал мэдээлэл тарааж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол үүсгэх, үл итгэлцэл бий болгох гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж болно. Монгол Улс Япон улстай стратегигийн түншлэлтэй харилцааг хөгжүүлж байгаа. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.
Энэ хүрээндээ маш олон чиглэлд хамтарч ажиллаж, гүнзгийрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа" хэмээлээ.