Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: Ерөнхий сайд шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай уулзана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-8-ны хооронд ОХУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Тодруулбал, "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулган энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах юм.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд оролцоно. Тус уулзалт жилд хоёр удаа болдог.

Энэхүү чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайдын улстөрийн харилцаанаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг ярилцахаар төлөвлөж байгаа. Хоёр талын яриа хэлэлцээрийг олон улсын түвшинд урагшлуулах, өргөжүүлэхэд эдийн засгийн чуулга уулзалтууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ерөнхий сайд энэ уулзалтад маш тодорхой зорилтуудыг тавьж байгаа. Нэгдүгээрт, томоохон төслүүд болох Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын баруун босоо, зүүн босоо зэрэг төмөр замын асуудлууд, төмөр замын төв коридорын асуудлууд, мөн эрчим хүчний нийлүүлэлт болон шатахуун бензиний тогтвортой хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путин болон ЗГ-ын гишүүд, мөн ОХУ-ын төрийн өмчит томоохон компаниудын удирдлагуудтай уулзахаар тохирсон" гэлээ.

Д.Сарангэрэл: Тэгш, сондгойгоор явуулах нь аргацаасан хэрэг, айл өрхүүдийг хоёр машинтай бол гэж байгаагаас ялгаагүй
Д.Сарангэрэл: Тэгш, сондгойгоор явуулах нь аргацаасан хэрэг, айл өрхүүдийг хоёр машинтай бол гэж байгаагаас ялгаагүй
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга