Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: “МИАТ“ компанийн Бээжин чиглэлийн нислэгийн тийзийн үнийн асуудлыг шалгаж эхэлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Улаанбаатараас Бээжин чиглэлийн нислэгийн тийз 10-15 сая төгрөг байна гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан. Учир нь БНХАУ гадаадад сурдаг оюутнуудаа танхимаар хичээллүүлэхээр болсонтой холбогдуулан тус улсыг зорих иргэд, оюутны тоо нэмэгдэж буй. Гэвч нислэгийн тийз маш өндөр байна гэх мэдээлэл, шүүмжлэл хүчтэй явагдсан юм.

Харин уг асуудалд ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Өчигдөр оройноос сошиалаар эрчимтэй явж эхэлсэн тул мэдээлэл аваад шалгаж эхэлж байна. Сошиалаар явж буй мэдээллээс харахад өчигдөр эхэлсэн асуудал биш бололтой. Өнөөг хүртэл манайд гомдол санал ирээгүйгээс харахад манайхан хэрэглэгчийг хохироосон, хясан боогдуулсан, өрсөлдөөнийг хязгаарласан асуудалд дасан зохицоод чимээгүй байгаад сурчихсан бололтой. Бүх юмны үнийг төр зохицуулахгүй, гэхдээ хэрэглэгчдийг хясан боогдуулсан, давамгай байдалтай ААН хэт өндөр үнэ тогтоосон зэрэг асуудлуудад хяналт тавина" хэмээжээ.

БАЙР СУУРЬ: Иргэд автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулахыг дэмжиж байна
БАЙР СУУРЬ: Иргэд автомашиныг тэгш, сондгойгоор зорчуулахыг дэмжиж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга