Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүгчдийг доромжилж, сүрдүүлсэн этгээдийг 1 сая төгрөгөөр торгожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

Шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнийг доромжилж, сүрдүүлсэн этгээдэд торгох шийтгэл ногдуулжээ. Тодруулбал Э нь шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжлох, сүрдүүлэх зэргээр зохисгүй байдал гарган нөлөөлөхийг оролдсон байна. Тиймээс шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол мэдүүлсэн бөгөөд ШЕЗ-өөс уг үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлээд байжээ.

Улмаар иргэн Э-ийн үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Н.Э нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүхэд давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

СХД-ийн БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС: Улсын газарт дураараа цэцэрлэг барьчихаад 4.5 тэрбумаар авъя гээд тохиронгуут 5.1 тэрбумаар ав гэж шахалт үзүүлээд байгаа
СХД-ийн БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС: Улсын газарт дураараа цэцэрлэг барьчихаад 4.5 тэрбумаар авъя гээд тохиронгуут 5.1 тэрбумаар ав гэж шахалт үзүүлээд байгаа
 
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сайд Л.Энх-Амгаланг “Хууль хэрэгжүүлдэггүй, гацаадаг“ гэв
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сайд Л.Энх-Амгаланг “Хууль хэрэгжүүлдэггүй, гацаадаг“ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.