Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажил эхлэхээс өмнө байрыг шалгаж, цэгцтэй орчин бүрдүүлснээр осол болон осол дөхсөн тохиолдол буурдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Аюулгүй ажиллагааны үндэс нь, эмх цэгц юм. Барилгын талбайд унах, бүдрэх, бэртэх осол ихэвчлэн гардаг. Хэрвээ бүх зүйл эмх цэгцтэй байвал осол авааргүй ажиллах боломжтой. Ажлын байран дээрх эмх цэгцийг тогтооход хамгийн чухал зүйл бол ажлын байрны зохион байгуулалт болоод нийт ажилчдад зааварчилгаа өгөх сурталчлах замаар ажлын байрны эмх цэгцийг сайжруулж болно.

Барилгын талбайд газар шорооны ажил, суурийн ажил, дотор заслын ажил, дүүжин өргүүр ажиллуулах гэх мэт янз бүрийн ажил явагдах газрууд болон барилгын түүхий эд, дахин ашиглагдах материалыг хадгалах, тоног төхөөрөмж байрлуулах газруудад өөр өөр ажлын байрны эмх цэгцийг бүрдүүлэх нь чухал. Ажил эхлэхээс өмнө ажлын байрыг шалгаж эмх цэгцтэй орчин бүрдүүлснээр осол болон осол дөхсөн тохиолдол буурах ба ажилчдын эрүүл ахуйн нөхцөл сайжрах ач холбогдолтой.

Та ажлын байран дээрх барилгын түүхий эд бараа материал, хог хаягдлыг ангилан ялгаснаар ажлын байр эмх цэгцтэй болох ба таны ажлын байран дээр дараах давуу талууд бий болно. Үүнд:

  • Ажилчдад таатай сэтгэгдэл төрүүлэх
  • Цаг хэмнэх
  • Хэрэгтэй зүйлсээ хайж олох, авахад хялбар болох
  • Ажлаа жигд, хүндрэл багатай гүйцэтгэх
  • Зохион байгуулалт сайжрах
  • Бухимдалгүй ажлын орчин бий болох
  • Аюул эрсдэлгүй ажлын байранд ажиллах гэх мэт давуу талуудтай.

Олон улсад “Барилгын салбар”-ын хог хаягдлын менежментийн дараах 5 зөвлөмжийг дагаж хэрэгжүүлдэг байна.

-Хог хаягдлыг багасгах

-Хог хаягдлыг үр ашигтайгаар ангилах

-Материалыг дахин ашиглах

-Хог хаягдлыг арилгах

-Нураах, задлах

 Н.Сугар: Хотын дарга шүүхийн шийдвэр биелүүлсэн учир хууль зөрчөөгүй
 Н.Сугар: Хотын дарга шүүхийн шийдвэр биелүүлсэн учир хууль зөрчөөгүй
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.