Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Ням-Очир: Нэг айлын хүүхдүүд салж хуваарилагдсан бол элсэлтийн комисст очоод шийдвэрлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотойгоор БШУЯ-наас мэдээлэл хийсэн. Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир "Зургаа болон долоодугаар сард бүх дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан хувийн цэцэрлэгүүдээс хамран сургах тойргоос авах эсэх судалгаа авч нийт 10,224 хүүхдийг хамран сургах тойргоор авна гэдгийг албажуулсан. Үүний дагуу нэмэлт элсэлт авах цэцэрлэгүүдийг хүчин чадлаар нь хуваарилж байгаа.

Эцэг, эхчүүд одоо ч хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөх хүсэлт өгч байна. Тухайн хувийн цэцэрлэг өөрсдийн менежментээ хийгээд, эцэг, эхчүүддээ тайлбарлаад зохицуулалт хийгээд явахад болно. Үнэхээр сайн менежмент хийчихсэн ажиллаж байгаа цэцэрлэгүүд дээр ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Дийлэнх хувийн цэцэрлэг төрийн дэмжлэг авч байгаа болохоор хамтарч ажиллана гэдгээ хэлж байгаа.

Нэг айлын 4,952 хүүхэд бий. Дийлэнх нь нэг дор хуваарилагдсан. Цөөн тооны хүүхэд салж хуваарилагдсан. Үүнийг тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс дээр шийдвэрлэхээр тооцож байна" хэмээлээ.

О.Цогтгэрэл: Би сайд болохгүй
О.Цогтгэрэл: Би сайд болохгүй
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.