УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаж даргаараа О.Цогтгэрэлийн сонгосон. Түүнээс гадна АН-ын дөрвөн гишүүнд сайдын суудал амласан гэх мэдээлэл буй. Энэ асуудалд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тайлбар өглөө. Тэрбээр,
"Өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж байна. Одоогоор түр завсарлаад байна. Мөн албан ёсоор дөрвөн сайдын суудал гэх асуудал яригдаагүй. Намайг сайд болно гэх асуудал яригдсан эсэхийг сонсоогүй. Сайд болох санал ирвэл татгалзана. Сайд болохгүй.
Миний хувьд АН-ын бүлгийн дарга гэх асар их хариуцлагатай ажил оноогдон. Асар их ажил байна. АН-ын бүлгээс буюу төрийн бүтцээс тараалаа, хаслаа гэх асуудал хуулин дээр байдаггүй. Тиймээс тэдгээр хүмүүсийг хуулиа унш гэж хэлэх нь зүйтэй.
Өмнөх АН-ын бүлгийн дарга хувь мэдэн бүлгийн байр суурийг илэрхийлдэг байсан. Миний хувьд заавал бүлгийн гишүүдийн байр суурийг илэрхийлэхийг зорино. Мөн засгийн газар хамтрах асуудал дээр сайн муу, зөв буруу гэж хэлэх нь буруу. Өмнө нь долоон засгийн газар эвсэж, хамтарч ажиллаж байсан түүх бий" гэлээ.