Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 40 секунд

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд барих Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү үйлдвэр нь Сонгинохайрхан уулын зүүн бэлд шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдах юм. Үйлдвэрийн шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянган сорилтын сангийн УЗ-ийн дарга Б.Батцэцэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Д.Ганболд болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, АНУ-ын МСК (Мянганы сорилтын корпорац)-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Камерон Алфорд тэргүүтэй гадаадын зочид төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шав тавих ёслолын үеэр хэлэхдээ “Энэхүү үйлдвэр нь Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалт юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монголын усны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэнэ. Компакт гэрээний хэрэгжүүлж буй төслийн ач тус нь бидний олон жил ярьж хэвшсэн саарал ус буюу хүрээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усыг боловсруулан ашиглаж газрын гүний цэвэр цэнгэг усыг хэмнэх бодит боломж бүрдэнэ” гэв.

Ус дахин боловсруулах үйлдвэр барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний “М-Си-Эс Проперти” ХХК шалгарсан бөгөөд технологийн зураг төслийг Франц улсын дэлхийн хэмжээний шилдэг компаниуд гүйцэтгэх ажээ. 2025 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтаа дуусгаж, хоёрдугаар улиралд нь ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм. Үйлдвэр өдөрт 50 мянган куб метр усыг дахин боловсруулах хүчин чадалтай. Дахин боловсруулсан усаар дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангана. Үр дүнд нь жилдээ 18 сая гаруй метр куб буюу Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй нийт айл өрхийн жилийн /2021 оны байдлаар/ хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэх юм.

Б.Бат-Эрдэнэ: Би бүрэн эрхийнхээ хугацаанд оффшорчид, ХБ-ийг дээрэмдэгчидтэй эцсээ хүртэл тэмцэнэ
Б.Бат-Эрдэнэ: Би бүрэн эрхийнхээ хугацаанд оффшорчид, ХБ-ийг дээрэмдэгчидтэй эцсээ хүртэл тэмцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.