Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Ардчилсан улс гэгддэг мөртлөө парламент нь давжаа, 76-хан гишүүнтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН болон АН-ын гишүүдээс асуух асуулт байгаагаа илэрхийлсэн ба дараах зүйлийг хэллээ.

Тэрбээр, "Нэгдүгээрт Монгол Улс ардчилсан улс байх уу. Ардчилсан улсыг цааш нь бэхлүүлээд явахын тулд парламентын ардчиллыг бэхжүүлэх үү. Үүн дээр тайлбар авмаар байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг 10 гаруй тэрбум доллар дээр 10 жил гацсан. Хойд хил хаалттай, урд хил ковид гээд хаалттай.

3,5 сая иргэнтэй байж, юмаа ч цааш нь борлуулж чаддаггүй. Ардчилсан улс гэгддэг мөртлөө парламент нь давжаа, 76-хан гишүүнтэй. 30 жилийн өмнө тоог нь тогтоогоод тавьчихсан. 76 гишүүнийг харвал нэг нам сүүлийн хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялчихсан. 30 жилийн хугацаанд улаан, цэнхэр өнгөөр ээлжлээд 2 нам төр барьчихсан. Хөгийн улс төртэй.

Парламент дээр хоёрхон нам байх ёстой юу, олон өнгөтэй байх ёстой юу. Энэ агуулгаараа Монгол Улсад олон намын систем байх ёстой, парламентын ардчиллаа бэхжүүлэх ёстой. Улс орныхоо төлөө бүгд нэгдээд нийлээд, эх орныхоо хөгжлийн төлөө парламент нэгдээд явж болохгүй юм уу. Энэ асуудалд хариул авмаар байна.

Ийм учраас ХҮН нам өнөөдөр улс төрийн орчинг өөрчилье, ард түмэнд таалагдахгүй байсан ч гэсэн энэ заримыг өөрчилмөөр байна. Яагаад гэвэл давхар дээлхийг углж болохгүй, хэрэв тийм бол гишүүдийхээ тоог нэм, ингэж байж ардчиллыг бэхжүүлнэ гэсэн ийм л шаардлагыг бид тавьж байна" гэлээ.

Б.Жавхлан: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санхүүгийн сахилга бат хязгаарлалттай гарсан нь Хөгжлийн банктай шууд холбоотой, айх зүйл байхгүй
Б.Жавхлан: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санхүүгийн сахилга бат хязгаарлалттай гарсан нь Хөгжлийн банктай шууд холбоотой, айх зүйл байхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд