Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2022.08.24/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санхүүгийн сахилга бат аудитын дүгнэлтээр хязгаарлалттай гарсан нь Хөгжлийн банктай шууд холбоотой. Хөгжлийн банкны чанаргүй зээл их хэмжээгээр төвлөрсөн асуудлыг манай Засгийн газар ил болгосон. Ингэж олон нийтийн хяналтад оруулж ирсний үр дүнд 510 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөөд байна.
Энэ бол шинээр гарч ирсэн асуудал биш өмнөх жилүүдэд хуримтлагдсан зээлийн асуудал. Тийм ч учраас хязгаарлалттай дүгнэлт гарсанд айж, эмээх зүйл байхгүй. Байгаа асуудлыг ил болгож, чанаргүй зээлийг бууруулж ажиллаж байна." гэв.