Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.Мөнхжаргал: Бид АН-ын бүртгэлийн ГЭРЧИЛГЭЭТЭЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнгөрөгч наймдугаар сарын 18-нд Ардчилсан нам ээлжит бус их хурлаа хийж, намын тэргүүн дэд даргаар Ө.Шижирийг томилсон. Тэгвэл өнөөдөр /2022.08.24/ АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ө.Шижирийг томилуулах хүсэлтийг УДШ-д хүргүүллээ. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Монгол Улсын Дээд шүүхэд АН-ын даргыг бүртгүүлэхдээ бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь өгдөг. Ардчилсан нам гэрчилгээгүй, тамгагүй гэдэг "хэрүүлийн алим" тариад байгаа. Тэгвэл бид эх хувиар нь авч ирж үзүүлье гээд 2000 оны 12 дугаар сарын 6-нд олгосон Дээд шүүхийн гэрчилгээг эх хувиар нь үзүүлж байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийг тэтгэвэртээ гарсан зөнөсөн өвөгчүүлээр төрийн эргэлт хийчихээд түүнийг нь парламент нь шийдэх гээд сууж байгаа энэ цаг үед АН-ын залуучууд өөрсдийн эв нэгдлийг ярилцаж байна. Улс төрийг Үндсэн хуулийн хүрээндээ хийдэг баймаар байна" гэв.

Д.Ганбат: Мөнгө угаах, хэрэг угаах гэж байдаг бол одоо Үндсэн хууль угаах дээрээ тулжээ
Д.Ганбат: Мөнгө угаах, хэрэг угаах гэж байдаг бол одоо Үндсэн хууль угаах дээрээ тулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд