Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ МЭДЭЭ: Дэлхийн шатрын аварга Б.Мөнгөнзулд Орхон аймгийн иргэд НЭГ ӨРӨӨ байр бэлэглэв

Огноо
Унших
0 минут 48 секунд

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Монгол улсаа төлөөлөн оролцож дэлхийн аварга болсон Орхон аймгийн харьяат 14 дүгээр сургуулийн сурагч Б.Мөнгөнзулийг Орхон аймгийн засаг дарга С. Батжаргал хүлээн авч хүндэтгэл үзүүлэн “нэг” өрөө байрны батламж гардуулж бахдам амжилтыг нь урамшуулсан байна. Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нь шатрын 44 дүгээр олимпиадын IV ширээнд оноогоороо тэргүүлэн, алтан медалийн эзэн болсон юм.

Мөн "Моннис" группийн хамт олноос "Renualt Sandero Stepway" маркийн цоо шинэ автомашин бэлэглэх эрхийн бичиг гардуулсан билээ.

Энэ жил дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барихаар төлөвлөж байна
Энэ жил дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барихаар төлөвлөж байна
 
ХЭҮК: ТҮЦ-үүдийг нүүлгэхэд хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
ХЭҮК: ТҮЦ-үүдийг нүүлгэхэд хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.