Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Сөүл, Кёнги хотуудад хүчтэй аадар борооны улмаас нас барсан хүний тоо 14 болжээ. Харин ор сураггүй алга болсон зургаан хүнийг эрэн сурвалжилж байна. Амиа алдсан иргэдийн найм нь Сөүл хотод, дөрөв нь ойр орчмын Кёнги мужид, хоёр нь зүүн Ганвон мужид нас барсан гэж Төвийн Гамшиг, аюулгүй байдлын эсрэг штабаас мэдээллээ.
Мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус улсын төв бүс нутаг, тэр дундаа Өмнөд Чунчон мужид хүчтэй аадар бороо оржээ. Тус мужид ням гарагийн өглөө борооны улмаас ачааны машин нь урсаж, хоёр хүн сураггүй алга болсон гэж албаны хүмүүс мэдэгдээд байна.
Улс даяар 7,480 орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: Yonhap news