Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсын нийт хүн амын 30 хувийг 15-34 насны залуус эзэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнөөдөр олон улсын Залуучуудын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд тусгайлсан тогтоол гарган жил бүрийн наймдугаар сарын 12-ныг Олон улсын Залуучуудын өдөр болгон тэмдэглэхээр зарласан байдаг. Харин манай улсын хувьд эл өдрийг 2003 оноос хойш хуульчлан тэмдэглэх болсон.

Манай улсын нийт хүн амын 30 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг байна. Залуучуудтай холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

-Манай улсад 15-34 насны 1.016.859 иргэн байгаа ба энэ нь нийт хүн амын 29.8 хувийг эзэлж байна гэсэн үг юм. Үүнийг хүйсээр авч үзвэл, 504.155 нь эмэгтэй бол 512.704 эрэгтэйчүүд байна.

-15-34 насны залуучуудын боловсролын түвшинг харвал 0.02 хувь нь доктор, 1 хувь нь магистр, 26 хувь нь бакалаврын дээд, 1 хувь нь дипломын дээд боловсролтой байна. Түүнчлэн 34 хувь нь бүрэн дунд боловсролтой байгаа бол 2 орчим хувь нь боловсрол эзэмшээгүй.

-15-34 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин нийт хүн амын 11.5 хувь байна.

А.Өлзийхутаг

ГХЯ: БНСУ-д хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйтэй ЭСЯ холбоотой ажиллаж байна
ГХЯ: БНСУ-д хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйтэй ЭСЯ холбоотой ажиллаж байна
 
“С.Бямбацогт сайдын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бүтээл гэж үзэхгүй“
“С.Бямбацогт сайдын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бүтээл гэж үзэхгүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.