Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: БНСУ-д хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйтэй ЭСЯ холбоотой ажиллаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

БНСУ-д Монгол Улсын иргэн нэгнээ дарамталж жилийн хугацаанд бусадтай хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд оруулдаг байсан байж болзошгүй хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Хохирогч эмэгтэйн хувьд эл үйлдэл удаа дараа давтагдсан гэдгийг хэлж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад хандсаны дараагаар дарамт, заналхийлэл ирэх болсон талаар Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-д өгсөн яриандаа дурдсан байдаг.

Тэгвэл эл хэргийн талаар ГХЯ-наас тодруулахад, "БНСУ-д тус хэрэг бүртгэгдсэн. Тус улсын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Манай элчин сайдын яам хохирогч эмэгтэйтэй холбоотой байгаа" гэх мэдээллийг өглөө.

Японы эрдэмтэд Монгол Улсад үлэг гүрвэлийн музей байгуулна
Японы эрдэмтэд Монгол Улсад үлэг гүрвэлийн музей байгуулна
 
Б.Энхбаяр: Эзнийх нь 800 тэрбумын нүүрсний тендер сонсголоор нотлох баримтаар илчлэгдсэнийг аминдаа дарчих гээд л яваа улс төрийн “биеэ үнэлэгч“