Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөүл хотын үерт гэмтсэн машинуудад даатгалын компаниуд 77,4 тэрбум воны нөхөн олговор өгөх тооцоолол гарчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 26 секунд

Сөүл хотын үерт гэмтсэн машинуудад БНСУ-ын даатгалын компаниуд 77,4 тэрбум воны нөхөн олговор өгөхөөр байна.

Сөүл хотод болон их үерийн улмаас даатгалын компаниуд их хэмжээний нэхэмжлэлүүдийг хүлээн авч байгаа аж. БНСУ-ын Даатгалын Ерөнхий Хорооны мэдээлж буйгаар нэр бүхий таван томоохон даатгалын компаниуд (Самсунг Гал болон далайн тээвэр, Ди Би даатгал, Хьюндай далайн тээвэр болон галын даатгал, Мэритц гал болон далайн тээврийн даатгал, Кэй Би даатгал) Лхагва гаригийн өглөөний байдлаар 5657 хохирлын мэдээллийг хүлээн аваад байна. Дээрх таван даатгалын компани нь 77,4 тэрбум вон буюу 59 сая ам.долларын /187 тэрбум төгрөг/ нөхөн төлбөр олгохоор байгаа бөгөөд үүнээс импортын машинууд нь 42,4 тэрбум вон болжээ.

Сөүлийн урд хэсэгт байрлах Ганнам муж нь үерт хамгийн их автсан бөгөөд энэ мужид үнэтэй импортын машинууд хамгийн их байдаг гэдгээрээ алдартай.

Ганнам мужаас ирж байгаа олон даатгалын нэхэмжлэлүүд нь авто тээвэр хариуцсан даатгалын газрын ажилчдыг сандаргаж байна гэж даатгалын компанийн хэвлэлийн ажилтан хэлжээ. Үерт автсан машинууд ашиглалтаас гарч байгаа тул даатгалын компаниуд үнэтэй импортын машинуудаас болж ихээхэн хэмжээний төлбөр төлөхөөс өөр аргагүй болж байна. Их хэмжээний бороо энэ долоо хоногийн турш орох тухай цаг агаарын урьдчилсан мэдээгээр сануулжээ.

Сөүлийн өмнөд хэсэгт байрлах Дунжак мужид Даваа гаригийн 09:00-10:00 цагийн хооронд орсон хур тунадасны хэмжээ нь цагт 137 мм байсан бөгөөд өмнө нь хамгийн ихдээ л 118,6 мм хур тунадас 1942 онд орж байсан байна.

Тээврийн хэрэгслийн даатгал нь жолооч таны тээврийн хэрэгсэлд учрах хохиролд нөхөн төлбөр олгож, таныг санхүүгийн алдагдалд орохоос урьдчилан сэргийлдэг тул та бүхэн тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдаж заншаарай.

Эх сурвалж: Үндэсний давхар даатгал ХК

Ам.долларын ханш 3181-3200 төгрөг байна
Ам.долларын ханш 3181-3200 төгрөг байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.