Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын нөхцөл байдлыг ашиглаж, 114 иргэнийг залилан 90 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 56 секунд

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор иргэдэд хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Энэ удаад цар тахлын нөхцөл байдлыг ашиглаж, 114 иргэнийг залилж, 90,802,305 төгрөгийн хохирол учруулсан хэргийг мэдээлжээ.

Иргэн Номин-Эрдэнэ нь 2020 оны 12 дугаар сарын 26-наас 2021 оны 10 дугаар сарын 17-ны хугацаанд олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкт өөрийн “N... N...”, “H... h...”, “Л... Х...”, “F... F...”, “Э...-й Э...-й” гэсэн нэртэй цахим хаягуудаас:

“Ариутгагч буу, Ковид-19 түргэвчилсэн тест зарна”,

“Төрөл бүрийн бараа бөөний үнээр захиалгаар ирнэ”,

“Хувцасны шүүгээ зарна”,

“Биеийн тамирын эрэгтэй, эмэгтэй хувцас зарна”,

“Гэрийн тавилгууд зарна”,

“Машины сэлбэг зарна” гэсэн утга бүхий хуурамч заруудыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэдийг “...бараа захиалахад урьдчилгаа төлбөр төлөх хэрэгтэй, бараа ирэхээр эргээд холбогдоно, ирсэн барааны карго төлбөр өг...” гэж хуурч, нэр бүхий 114 иргэнээс нийт 90,802,305 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Номин-Эрдэнийг олон удаагийн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай гэж үзэж, 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, төлөгдөөгүй хохирол болох 86,214,305 төгрөгийг түүнээс гаргуулан нэр бүхий 113 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх:

-Номин-Эрдэнийн 11 сарын хугацаанд 114 иргэнээс залилан авсан 96,802,305 төгрөгийг өөрөө захиран зарцуулсан, хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдсон байгаа тул түүний үйлдсэн “Залилах” гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй гэж,

-Номин-Эрдэнэ нь “...Ш гэх хүний өрийг дарж байсан, энэ өрөө дарахын тулд энэ хэргийг үйлдсэн...” гэж байх боловч Ш гэх хүнд учруулсан төлбөрөө төлөхийн тулд бусдыг төөрөгдөлд оруулж нийт 96,802,305 төгрөгийг авсан үйлдлийг хуулиар зөвтгөх үндэслэлгүй гэж дүгнээд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...зүйлчлэл тохироогүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

СУРВАЛЖИЛГА: Эцэг эхчүүд хүүхдүүддээ биед эвтэйхэн, тав тухтай дүрэмт хувцас өмсүүлэхийг ХҮСЧ байна
СУРВАЛЖИЛГА: Эцэг эхчүүд хүүхдүүддээ биед эвтэйхэн, тав тухтай дүрэмт хувцас өмсүүлэхийг ХҮСЧ байна
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.