Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FACELOOK: Хүчирхэг Хятадыг “ХЯМРААСАН“ Америкийн хамгийн хүчирхэг эмэгтэй улстөрч Нэнси Пелоси

Ангилал
Нийгэм Facelook
Огноо
Унших
8 минут 54 секунд
Эх сурвалж: APNEWS

Сан Францискогийн энгийн нэгэн гэрийн эзэгтэйгээс АНУ-ын улс төрийн хамгийн хүчирхэг эмэгтэй болж чадсан Нэнси Пелосиг FACELOOK буландаа онцолж байна. Өчигдөр /2022.08.02/ Тайваньд айлчлал хийхээр очоод буй АНУ-ын Конгерссын танхимын спикер Пелосигийн айлчлал дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Тухайн хоёр улсын хоорондын асуудлаас хальж дэлхийн хэмжээний томоохон үл ойлголцол, зэвсэгт мөргөлдөөн үүсгэж мэдэх уг айлчлал монголчууд бидэнд ч их бага хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Асуудал хурцадвал мөнхийн хөрш, гуравдагч хөршөө дэмжих үү гэхээс эхлээд хил гаалийн хүндхэн цаг хугацааг туулж мэдэх юм. Тиймээс БНХАУ уг айлчлалтай холбоотой ямар нэгэн хүчтэй эсэргүүцэл гаргахгүй байх нь бидэнд хэрэгтэй.

Өнөөдөр өглөө албан ёсны айлчлал эхлэх бөгөөд үдээс хойш гэхэд АНУ-ын төлөөлөгчид буцах юм. АНУ-ын Конгерссын танхимын тэргүүний айлчлалын хамгаалалт төрийн тэргүүнүүдийн айлчлалаас хэд дахин өндөр хамгаалалт дор болж буйг олон улсын хэвлэлүүд онцолж буй юм.

Ингээд дэлхий нийтийг "түгшээж", хүлээлт үүсгээд амжсан Америкийн хамгийн хүчирхэг улстөрч эмэгтэй Нэнси Пелосигийн FACELOOK-г та бүхэндээ хүргэж байна.

Нэнси Пелоси ээжийнхээ хамт

Нэнси Пелоси 1940 оны гуравдугаар сарын 23-нд мэндэлжээ. Тэрбээр Балтиморт хотод төрж, өссөн юм.

Бяцхан охин Нэнси Пелоси аав, ээжийн хамт

Ардчилсан хотын дарга Томас Д.Алесандрогийн охин тэрбээр багаасаа аавынхаа улс төрийн ухаанаас суралцаж, аавынхаа удирдаж байсан улстөрчдийн талаарх номыг уншиж өсжээ.

Цэл залуухан улстөрч Нэнси Пелоси

Нэнси Пелоси 12 настайдаа Ардчилсан намын анхны үндэсний Их хуралд оролцож байжээ.

Ерөнхийлөгч Жон Кенниди Нэнси Пелоси нар

20 настай Нэнси бүсгүй Жон Кеннедигийн тангараг өргөх ёслол дээр уригдан, оролцож байжээ.

Нэнси Пелоси нөхрийн хамт

Пелоси нөхөр Паултайгаа Жоржтауны их сургуульд танилцжээ. 1969 онд гэр бүлээрээ Сан Франциско руу нүүж ирэхэд тэрбээр таван хүүхдийн ээж байсан юм. Пол банкираар ажилладаг байсан бол Нэнси хүүхдүүдээ өсгөж, гэртээ Ардчилсан намын дэмжигчдийн клуб байгуулжээ.

Улс төрд эргэлт буцалтгүй орсон Нэнси Пелоси

1976 онд тэрээр Калифорни мужийн амбан захирагч Жерри Брауны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд ажиллаж, 1981 он гэхэд Калифорни мужийн Ардчилсан намын даргаар ажиллаж, зүүний үзэлтэй мужид нэр дэвшигчдийг элсүүлэх, мөнгө босгох ажилд хөшигний ард ажиллаж байжээ.

Улс төрийн том гараагаа эхлүүлж буй Нэнси Пелоси

Тэрбээр 47 настайдаа отгон хүүхэд нь коллежид орсны дараа конгрессын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшихээр болов. Тэр сонгуульдаа зориулж 100 удаагийн үдэшлэг зохион байгуулж, сонгуулийн компанит ажилдаа 4 мянган сайн дурын ажилтан элсүүлж, долоон долоо хоногийн дотор нэг сая ам.доллар босгож байжээ.

Сонгуульд ялсан Нэнси Пелоси аавынхаа дэргэд тангараг өргөж байна

Тэрбээр уг ээлжит бус сонгуулиар Сан Францискогийн маш хүчтэй нэр дэвшигчийг ялж, тус Ардчилсан намын хамгийн бат бөх суудлын нэг болсон юм. 1978 оны зургаадугаар сард тэрбээр аавынхаа дэргэд тангараг өргөв.

Нэнси Пелоси орж ирсэн цагаасаа л "цахиур" хагалав

Төрөлхийн улс төрийн хурц ухаанаараа Пелоси Конгресс дахь Ардчилсан намын бүлэгт маш хурдтай дэвшсэн. Энд тэрбээр Батлан ​​хамгаалахын нарийн бичгийн дарга, ТТГ-ын захирлаар ажиллаж байсан Калифорнийн төлөөлөгч асан Леон Панеттатай хамт байна.

Улс төр санхүүжилтгүй явдаггүй гэдэг үг бий

Пелосигийн хамгийн анхны бөгөөд хамгийн алдартай санхүүгийн дэмжигчдийн нэг бол Америкт үйлдвэрлэсэн дарсны 25 хувийг үйлдвэрлэдэг E & J Gallo Winery юм. Пелоси Калифорнид хоёр усан үзмийн талбай эзэмшдэг.

Хэдэн жилийн өмнөх сонгуулийн арга технологи

Аймшигтай Эрни ба хадагтай Нэнс Пелоси телевизээр сурталчилгааны ажил хийж буй нь

Нэнси Пелоси нарын хамт

Пол Пелоси үл хөдлөх хөрөнгө болон венчур капиталын бизнес эрхэлдэг нэгэн. Тэрээр мөн Үндэсний хөлбөмбөгийн лигийн Sacramento Mountian Lions багийг эзэмшдэг.

Монголд Ардчилсан намынхан ташуур барьсан нь энэ үйл явдлаас сэдэлтэй юм биш биз...

Пелоси 2001 онд намынхаа дээрээсээ хоёр дахь том албан тушаалд томилогдоход төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын нөхөд нь түүнд ТАШУУР бэлэглэж байжээ.

Жинхэнэ лидер Нэнси Пелоси

2002 онд тэрбээр Ардчилсан намынхаа даргаар томилогджээ. Ингэснээр Конгресст нам удирдсан анхны эмэгтэй болов.

Ардчилсан намын лидер Нэнси Пелоси

Ардчилсан намынхан хоёр танхимд олонх болж, Пелоси танхимын анхны эмэгтэй дарга болов.

Нэнси Пелоси

Нэнси Пелоси кофе уухыг илүүд үздэггүй бөгөөд оронд нь нимбэгтэй халуун ус уухыг илүүд үздэг

Нэнси Пелоси болон Ерөнхийлөгч асан Барак Обома нар улс төрийн ойрын түншүүд

18 Барак Обама 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа Ардчилсан намынхан сүүлийн 14 жилийн дараа удаа Конгресс болон Цагаан ордонд "хяналт"-аа тогтоов.

Нэнси Пелоси эрх мэдлээ алдав

Ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимд хяналтаа алдаж, Пелоси 2010 онд Бүгд найрамдах намын Жон Бейнерт "алхаа" шилжүүлэв.

Лидер лидерээрээ үлддэг...

Хэдийгээр эрх мэдлээ алдсан ч Пелоси Вашингтон дахь ардчиллын хамгийн том тоглогчдын нэг хэвээрээ байсаар байв.

Обома дахин ялалт байгуулах мөч

Пелоси дахин Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн удирдагч болж, Обамагийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд түүний ойрын холбоотон хэвээр байв.

Нэнси Пелоси

2016 онд төлөөлөгч Тим Райан Пелосигийн спикерийн суудлаас огцруулахаар оролдсон ч Нэнис Пелоси 134, 63-аар ялалт байгуулсан юм

Шүүмжлэгч Нэнси Пелоси

Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн удирдагчийн хувьд Пелоси Трампын гол шүүмжлэгч байв. 2017 онд түүний хүүхдийн талаар баримталж буй бодлогыг эсэргүүцэж улс орныг хамарсан улс төрийн акц зохион байгуулж байв

Нэнси Пелоси

Трамп хариуд нь Пелосиг "Өндөр татвартай, их гарын гэмт хэрэгтэн Нэнси Пелоси" гэж нэрлэж байв

Алх "эзэндээ" буцаж ирэв...

2019 оны нэгдүгээр сарын 3-нд Пелоси хоёр дахь удаагаа танхимын даргаар сонгогдож, тангараг өргөв. Тэрбээр найман жилийн дараа ийнхүү хуучин албан тушаалдаа очиж буй нь энэ.

Трампыг огцруулахаар хоёр ч удаагийн оролдлогыг Нэнси Пелоси тэргүүлж байв

Пелоси Трамптай холбогдуулан хоёр удаа импичмент зарлахдаа танхимыг тэргүүлсэн бөгөөд эхнийх нь Украины дуулианы улмаас эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгресст саад учруулсан хэргээр буруутгагдаж байсан бол хоёр дахь нь түүнийг дэмжигчид Капитол руу дайран орж, Жо Байдены Ерөнхийлөгчийн ялалтыг батлахад саад учруулахыг оролдсон байлаа. Гэвч Бүгд найрамдах намын хяналтад байдаг Сенат Трампыг хоёр ч удаа цагаатгасан юм.

Нэнси Пелоси гурав дахь удаагаа сонгогдов

Пелоси 2021 оны 1-р сарын 3-нд болсон 117-р Конгрессоор Төлөөлөгчдийн танхимын даргаар дахин сонгогдлоо.

Нэнси Пелоси Тайваньд газардаад буй үеийн зураг

Дэлхийн нийтийн нүд, чихийг сортолзуулан байж Ардчиллын үнэт зүйлийг хамгаалж Тайваньд айлчилж буй дуулианы эзэн. Түүний айлчлал араасаа юу дагуулахыг өнөөдрөөс дэлхий нийт мэдэх болно. Хятад уг үйлдлийг тас эсэргүүцэх нь ойлгомжтой. Асуудал хүндэрвэл дэлхийн дараагийн дайн ч дэгдэх аюултай гэж судлаачид дүгнээд буй.

Нэнси Пелоси: Америк, Тайванийн ард түмэн урд өмнөхөөсөө ч илүү эв нэгдэлтэй байх нь чухал
Нэнси Пелоси: Америк, Тайванийн ард түмэн урд өмнөхөөсөө ч илүү эв нэгдэлтэй байх нь чухал
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.