Бээжингийн зүгээс хатуухан шүүмжлэл, эсэргүүцэлд өртөөд буй АНУ-ын Конгрессын танхимын спикер Нэнси Пелоси сүүлийн 25 жилийн хугацаанд Тайваньд анх удаа албан ёсоор Тайваньд айлчлахаар өчигдөр орой /2022.08.03/ газардсан билээ.
Тэгвэл Нэнси Пелоси газардсаны дараа "Манай Конгрессын төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаа нь Америк Тайванийн эрч хүчтэй ардчиллыг дэмжих амлалтаа хүндэтгэж байгаагийг илрэл юм. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн нэг өдрийн хугацаатай уг айлчлал нь АНУ болон Тайванийн талаарх олон жилийн бодлоготой бүрэн нийцэж байгаа. Тайванийн удирдлагатай хийх яриа хэлэлцээ нь чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг хөгжүүлэх зэрэг нийтлэг ашиг сонирхолд төвлөрөх болно. Дэлхий нийтээрээ дарангуйлал, ардчилал хоёрын аль нэгийг сонгохын сонголтын өмнө тулгараад байгаа энэ үед 23 сая хүн амтай тайванчууд Америктай эв нэгдэлтэй байх нь урьд өмнөхөөсөө ч илүү чухал болж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters