“Орхон” гол дээр шинээр гүүр угсралтын ажлыг гүйцэтгэж байсан 24 настай эрэгтэй живжээ. Тодруулбал, Архангай аймгийн Өлзийт сумын нутагт зам, гүүрийн ажилд оролцож байсан нэг хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг өчигдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход “Орхон” гол дээр шинээр гүүр угсралтын ажлыг гүйцэтгэж байсан иргэн С /24 настай, эрэгтэй/ голын усан доторх гүүрний байгууламж дээр ажиллах явцдаа урсаж, живсэн байжээ.
Живсэн ажилтныг эрэн хайх ажиллагааг тус байгууллагын ажилчид, ар гэрийнхэнтэй хамтран мөн өдрийн 18:30 цагаас 22:00 цаг хүртэл осолдсон газраас зүүн зүгт 7 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан. Өнөөдөр өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.