Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШТС-ын ажилтан 50 тоннын шатахуун хадгалах сав цэвэрлэх гэж байгаад дотогш унаж, ухаан алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

ШТС-ын ажилтан 50 тоннын шатахуун хадгалах сав цэвэрлэх гэж байгаад дотогш унажээ. Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт 50 тоннын багтаамжтай шатахуун хадгалах сав /шатахуунгүй сав/ руу тус байгууллагын нэг ажилтан унасан тухай дуудлагыг өчигдөр /2022.08.01/ 09:34 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиход тус шатахуун түгээх салбарын ажилтан 53 настай эрэгтэй Мшатахуун хадгалах 50 тоннын багтаамжтай савны үлдэгдэл цэвэрлэж байгаад сав руугаа унаж, ухаан алдсан байсныг 4 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Нэгдсэн эмнэлэгийн Түргэн тусламжийн тасгийн бага эмч Б-д хүлээлгэн өгсөн. Тухайн ажилтны биеийн байдал хэвийн байна.

Түр зуурын шороон шуурганы улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарчээ
Түр зуурын шороон шуурганы улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарчээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.