Өчигдөр буюу наймдугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагийн орчимд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд ажиллаж байхдаа тогонд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Эл хэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодруулахад "Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч Зэвсэгт хүчний барилгын инженерийн цэргийн удирдах газрын шинээр баригдаж байсан барилга дээр ажиллаж байгаад тогонд цохиулж золгүйгээр амиа алдсан. Тухайн барилгын талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан талбайн инженер өөрөө ажиллаж байсан ба ажилд гарахын өмнө аюулгүйн зааварчилгааг өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулаад гаргасан. Осол гарсаны дараа алба хаагчийг Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн боловч амьсгал хураасан.
Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна" гэлээ.