Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний 23-т заасныг хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны долоодугаар сарын 07-ны өдрийн “Сургалт зохион байгуулах тухай” А/186 дугаар тушаалын дагуу Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Батлагдсан хөтөлбөрийн дагуу Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр сургалтын үйл ажиллагааг нээж, Гал унтраах хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан “Гал түймэртэй тэмцэх бодлого үйл ажиллагаа”, мэргэжилтэн, ахмад Б.Отгонзаяа “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлага, анхаарах асуудал”, мэргэжилтэн, ахмад Б.Билгүүн “Автомашин, техник, зэвсэглэмжийн ашиглалт, анхаарах асуудал”, Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батхуяг “Захиргааны ерөнхий хууль, сонсох ажиллагааны процесс”, Хүний хөгжил судлаач, докторант М.Мөнхжаргал “Хувь хүний хөгжил, харилцаа хандлага, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн, Н.Булгантамир “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр анхаарах асуудал”, ДХИС-ийн ОБС-н дэд профессор, дэд хурандаа Б.Энхтүвшин “ Гал түймэр унтраах тактик” сэдвийн хүрээнд зохион байгууллаа" гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

АТГ: Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй 12 гомдлыг шийдвэрлэлээ
АТГ: Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй 12 гомдлыг шийдвэрлэлээ
 
О. Цогтгэрэл: Олонх засаглаж байгаа үед НИЙТИЙН СОНСГОЛ үр дүнтэй болохгүй. Сонсгол даргалах эрхийг сөрөг хүчинд өгөх хэрэгтэй
О. Цогтгэрэл: Олонх засаглаж байгаа үед НИЙТИЙН СОНСГОЛ үр дүнтэй болохгүй. Сонсгол даргалах эрхийг сөрөг хүчинд өгөх хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.