2019 оны Засгийн газрын 57 дугаар тогтоолоор өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл он гарсаар цагаан сартай холбоотой 8 аймагт 11 хурдан морины уралдааныг зохион байгуулагдаж, дөрвөн хүүхэд бэртэж гэмтсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан юм.
Тэгвэл зөвшөөрөгдсөн хугацаанаас хойш буюу тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 835 уралдаан зохион байгуулагдсан байна. Үүнд 33800 хүүхэд оролцож, 292 хүүхэд хурдан мориноос буун морь нь явахгүйгээс шалтгаалж эмнэлгийн тэргээр ирсэн. Үүнээс 12 хүүхэд нь гэмтэл авч, зургаа нь амь насаа алджээ.