Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хязаалан насны морьдын уралдаанд Б.Баярбямбын хээр алаг, туухай зүсмийн хязаалан түрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар үргэлжилж байна. Хязаалан насны уралдаанд нийт 88 хурдан морь бүртгүүлснээс 77 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм.

Ийнхүү Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хээр алаг, туухай магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Д.Бэхбатын хар, саран дэвсгэртэй загастай дөл, айргийн гуравт Архангай аймгийн Ихтамир сумын Л.Энхбаярын хонгор сар, айргийн дөрөвт Төв аймгийн Жаргалант сумын Г.Алтансүхийн цоохор загас, айргийн тавд Б.Сүхбаатарын зээрд халзан, алхтай сар зүсмийн хязаалан тус тус хурдаллаа.

Нийслэлийн өдөр, даншиг наадмын хурдан морины уралдаанд Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ
Нийслэлийн өдөр, даншиг наадмын хурдан морины уралдаанд Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.