Гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах тогтоол ЭЦЭСЛЭГДЭЭГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хаврын морин уралдааныг хориглосон 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр болсон. Тэгвэл уг тогтоол эцэслэгдээгүй талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.

Тэрбээр:

May be an image of 1 person, newsroom and text

-Хаврын уралдаантай холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газар шийдвэрээ гаргаж байр сууриа илэрхийлсэн. Хүүхдийн эрүүл мэнд, амь насны аюулгүй байдал нэн тэргүүнд байгаа. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэрт хүндэтгэлгүй хандаж эсвэл үгүйсгэсэн асуудал Засгийн газарт байхгүй. Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахын тулд аймаг орон нутагт эрхийг нь шилжүүлж хэрэгжилтийг эзэнжүүлж, хариуцлагатай болгож эргээд хуулийн нугалаа гарахгүй байх тал дээр анхаарч дээрх шийдвэрийг гаргасан.

Өнөөдрийн байдлаар тогтоол эцэслэгдээгүй байна.

Д.Очирбат: Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас 2000 тун авахаар захиалсан байгаа
Д.Очирбат: Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас 2000 тун авахаар захиалсан байгаа
 
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!