Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Морь нь бүдэрч унаснаас болж НАЙМАН НАСТАЙ унаач хүүхэд мориндоо дарагдаж, АМИА АЛДСАН“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэ сарын 8-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын наадмын хурдан морины уралдааны үеэр 8 настай хүү амиа мориноос унаж амиа алдаж, хоёр хүүхэд гэмтэл авсан гэх мэдээлэл гарсан.

Эл хэргийн талаар ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүүгээс тодруулахад "Дааганы уралдаанд оролцсон хоёр хүүхэд мориноос унасан. Нэг нь мориндоо дарагдаж нас барсан гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгаад, арга хэмжээ авч ажиллаж байгаа. Манайхаас шалгахад Дорнод аймгийн ГБХЗХГ-т эцэг эхийн зөвшөөрөл, даатгал, нас зэрэгт хяналт тавьж ажилласан. Мөн хамгаалах хувцас хэрэгсэлд хяналт тавьж барианаас гаргасан. Уралдааны замтай холбоотой морь нь нүхэнд шургаж унаснаас болж хүүхдээ дарж амь насаа алдсан гэж бүртгэгдсэн" гэв.

ЦЕГ: “Бөөр авна” гэсэн зарыг шалгахад Нигер улсаас цахим луйвар хийж байж болзошгүй байна
ЦЕГ: “Бөөр авна” гэсэн зарыг шалгахад Нигер улсаас цахим луйвар хийж байж болзошгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.