Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хүртээмж, энэ чиглэлд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг байснаас үүдэж авилга, хээл хахууль болон сугалааны цэцэрлэг үүсдэг байсан. Тэгвэл цэцэрлэгийн гадна байгаа 34 мянгаас 22 мянган хүүхдийг нь цэцэрлэгт хамруулах шийдлийг хийгээд байна. Үүний тулд хамран сургах тойргийг шинээр төлөвлөж байна. Ингэхдээ төрийн өмч бус хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнүүдийг багтаан төлөвлөдөг болсон. Ингэснээр тухайн хүүхэд амьдарч байгаа орчныхоо ойролцоо цэцэрлэгт хамрагдах болж байгаа юм. 34 мянган хүүхдийн бүртгэлийг хянах ёстой болж байна. Шилжилт хөдөлгөөн их байдгаас хаягийнхаа бүртгэлийг хийлгэдэггүй тал байдаг.
Монгол Улсын УИХ-аас баталсан 100 тэрбум, НИТХ-аас баталсан 70 орчим тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хангамжийг бүх насны түвшинд 80-90 хувьд хүргэх ажлуудыг хийж байна. Цэцэрлэгийн бүртгэл И-Монголиа дээрх хаягжилтаар явах тул цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийнхээ хаягжилтыг оруулахыг эцэг, эхчүүдэд сануулья" гэв.