Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хуучнаар “Ард” кино театрын барилгыг зөвшөөрөлгүй нурааж байсан тул ажлыг зогсоосон гэж мэдэгдлээ. Тус барилгыг өчигдөр буюу 2020 оны долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн буулгаж эхлээд байсан билээ.
Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас "Тухайн барилгыг буулгах албан ёсны зөвшөөрөл гараагүй. НМХГ-аас барилгын ашиглалт, эрүүл ахуйн дүгнэлтийг гаргасан. Энэ нь барилгыг буулгах зөвшөөрөл биш. Барилгын тухай хуулийг зөрчиж байна. Иймд барилгыг буулгах ажлыг ямар нэгэн шийдвэр гартал зогсоож, нурааж эхэлсэн барилга руу хүн орж гэмтэх эрсдэлтэй тул хашаа барина. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна" гэж тайлбарлалаа.