Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сосорбарам “Ард“ кино театрын барилгыг театрын зориулалтаар ашиглана гэж 151 сая төгрөгөөр түрээслэгчийн давуу эрхээр хувьчилж авч байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 52 секунд

Бид нэрээр нь дуудахаас хэтрэхгүй үлдсэн төрийн өмч бол "Ард" кино театр. Учир нь менежментээр хувьчилснаас нь хойш эндээс кино театр гээчийг нь "хайгаад олоогүй". Банк, автомат тоглоомын төв, ломбард, канон, зурагчин, нотариат зэргээр хувийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байхад яаж олох билээ. Гэтэл саяхан цахим сүлжээнд тус барилгыг нурааж, орон сууцны хороолол барих гэж байгаа талаар мэдээлэл цацагдсан нь энэ хувьчлалын "эзэн" болох Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуайгаас асуух олон асуултыг түүнд хаяглахад хүргэв. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Ард кино театрын хувьчлал хэрхэн явагдсан талаар мэдээллийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.

-"Од театр" ХХК хувьчлалаас өмнө Ард кино театрын ерөнхий түрээслэгч болж, эл барилгад их засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэхээр болов-

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ард кино театр нь хуучнаар Ард кино компани нэртэй байв. Ингэхдээ тус барилга нь 1965 онд ашиглалтад орсон бөгөөд нийт 1355 мкв талбайтай. Харин НИТХ-ийн 2002 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолоор "Ард" кино компанийг татан буулгаж, хөрөнгө оруулалт хийлгэн түрээсээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин тухайн үед буюу 2002 оны тавдугаар сарын 27-ны Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан М.Энхболдын захирамжаар Д.Сосорбарам гуайн "Од театр" ХХК-д барилгыг түрээсээр эзэмшүүлжээ. Ийнхүү "Од театр" ХХК тухайн барилгыг 2002 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн ерөнхий түрээслэгч болсон гэсэн үг. Үүнээс сар орчмын дараа буюу мөн оны долдугаар сард Ард кино театрт их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээг "Од театр" ХХК болон Нийслэлийн өмчийн харилцааны газар хийжээ. Ингэхдээ хоёр жилийн хугацаанд өргөтгөл, шинэчлэл их засварын ажлыг гүйцэтгэхээр гэрээлсэн аж.

Харин энэ хугацаанд төрөөс хувьчлах шийдвэр гарсан тохиолдолд түрээслэгчийн давуу эрхээр тэргүүн ээлжинд худалдан авах боломжтой байсан байна. Өөрөөр хэлбэл, "Од театр" ХХК нь түрээслэгчийн давуу эрхтэй байсан нь барилгыг хувьчилж авах боломж болсон гэсэн үг юм.

-"Од театр" ХХК 117 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварын ажил хийсэн гэж үзжээ-

Харин тухайн үед "Од театр" ХХК нь их засварын ажлыг хүлээлгэн өгсөн актдаа 117 сая 816 мянган төгрөгийн их засвар хөрөнгө оруулалт хийсэн байв. Харин ажил хүлээлцсэнээс хойш гурав хоногийн дараа "Од театр" ХХК-д хөрөнгө оруулагчийн гэрчилгээг олгохдоо "Ард" кино компанийн барилгад 160 сая 638 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хэмээн дурджээ.

-Д.Сосорбарам "Ард" кино театрыг 151 сая төгрөгөөр худалдан авчээ-

Ийнхүү 2004 оны тавдугаар сард НИТХ-ын тогтоол гарч, "Од театр" ХХК-ийн түрээсэлж байгаа "Ард" кино компанийн барилгыг хувьчлалын жагсаалтад нэмж оруулснаар мөн оны наймдугаар сард түрээсийн давуу эрхээр хувьчлахаар, хувьчлах үнийг тогтоож, хувьчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан аж. Харин нийслэлээс барилгын үнийг 151 сая 353 мянга 353 төгрөгөөр тогтоож, худалдан авах саналыг давуу эрхийн хүрээнд "Од театр" ХХК-д тавьжээ. Хэрэв худалдаж авахгүй гэвэл нийслэлээс хөрөнгө оруулалт хийсэн гэх 117 сая төгрөгийн мөнгөн дүнг худалдан авах үнийн дүнтэй нийлүүлж, 269 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдахаар тогтоосон байна. Харин худалдан авах саналыг "Од театр" ХХК зөвшөөрч, 2004 оны наймдугаар сард худалдан авах гэрээг байгуулж, нийслэлээс тогтоосон дүнгээр буюу 151 сая 353 мянга 353 төгрөгөөр худалдан авчээ. Ийнхүү барилгын өмчлөх эрхийг "Од театр" ХХК-д бүрэн шилжүүлсэн байдаг аж.

-ФОТО: Ард кино театр "ӨНӨӨДӨР"-
No description available.

No description available.

No description available.

No description available.

Э.Одбаярын биед халдахыг завдсан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Э.Одбаярын биед халдахыг завдсан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.