Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад сурдаг монгол оюутнуудыг энэ сарын 31-ний өдөр хүртэл бүртгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Гадаад Харилцааны Яамнаас Хятадын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутнуудыг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Бүртгүүлэх холбоос руу энд дарж нэвтэрнэ үү.

Уг бүртгэл 2022 оны энэ сарын 31-ний өдрийг дуустал хийгдэх юм. Энэ бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой тул мэдээллээ бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхийг зөвлөв.

Ташрамд дурдахад ГХЯ-наас 2022 оны тавдугаар сард явуулсан бүртгэлд хамрагдсан оюутнууд дахин бүртгүүлэх шаардлагагүй байна. Гагцхүү тухайн бүртгэлд мэдээллээ дутуу, зөрүүтэй бүртгүүлсэн бол дахин бүртгүүлэх юм байна. Мөн тус улсын их, дээд сургуулийн суралцаж буй та бүхэн өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай" тухай тодорхойлолтыг авч байхыг зөвлөжээ.

Алга болоод байсан Монгол бичигтэй хөшөө ӨМӨЗО-ы нутгаас олджээ
Алга болоод байсан Монгол бичигтэй хөшөө ӨМӨЗО-ы нутгаас олджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.