Монгол
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааныг явуулах дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхой болгох асуудлаар шүүх бүрэлдэхүүнээс гаргасан саналыг хэлэлцэв.
Хяналтын шатны шүүх сахилгын хэргийг шийдвэрлэхэд Шүүхийн тухай хуулийн уг харилцааг тухайлан зохицуулсан зохицуулалтаас гадна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэх зохицуулалтыг баримтална гэж үзэв.