Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн онд 1,6 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Огноо
Унших
1 минут 32 секунд

Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тайлантай танилцлаа.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндсэн зорилгын хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцны ипотекийн зээлд хамруулах, тэдгээрийг орон сууцжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021-2023 онуудад нийт 2 их наяд төгрөгийн эх үүсвэрээр орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд зээл олголтын нөхцөлийг хөнгөвчилж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг жилийн 6 хувь болгон бууруулсан. Уг зээлийг Монголбанк 60 хувь, банкуудын 40 хувийн эх үүсвэртэйгээр хэрэгжүүлж байгаа.

Зээл олголтыг харвал 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийтдээ 1,6 их наяд орчим төгрөгийн буюу анх хэрэгдүүлснээс хойших /2013 оноос хойш/ хамгийн их санхүүжилт олгожээ. Орон сууцны ипотекийн санхүүжилтэд 2021 онд сард дунджаар 129,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь ипотекийн зээл олголт сард дунджаар 55,5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Тухайн жилд олгосон зээл болон дахин санхүүжилтийн нийлбэр дүн

Хаврын чуулганаар 341 хууль, 44 тогтоол баталжээ
Хаврын чуулганаар 341 хууль, 44 тогтоол баталжээ
 
Б.Одбаяр: Замын сангийн хөрөнгө бага байгаа учраас зам ашигласны төлбөрийг зайлшгүй НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ байна
Б.Одбаяр: Замын сангийн хөрөнгө бага байгаа учраас зам ашигласны төлбөрийг зайлшгүй НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.