Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: С.Эрдэнийг зодсон гэх асуудлыг шалгаж байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын XIV Их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр "Зэс Эрдэнийн хувь" компанийн Д.Алтанхуяг С.Эрдэнийг тайзан дээр түлхэж унаган, өшиглөн биед нь халдсан. Уг асуудлыг шалгаж эхэлсэн эсэхийг ЦЕГ-аас тодруулахад "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв өргөө”-нд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед Ардчилсан намын 14 дүгээр их хурал зохион байгуулагдах явцад тус намын гишүүн “А” нь хурлын заалны тайз руу гарч үг хэлж байсан “Э”-г түлхэн унагаж, бие, эрх чөлөөнд нь халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна" хэмээлээ.

Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, бага зэргийн бороотой
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, бага зэргийн бороотой
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.