Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар гишүүний хэлсэн нээлтээ хийсний маргааш дээврээс нь гоожсон барилга аль аймгийн ЖАРГАЛАНТ СУМАНД БАЙДАГ ВЭ

Огноо
Унших
2 минут 24 секунд

УИХ-ын чуулганаар 2021 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсвийн алдагдлыг яаж бууруулах вэ гэдэгт Хөгжлийн яам хариулмаар байна гэсэн юм.

Гэвч Сангийн сайд хариу өгч байгаа гэдэг тайлбарт “Мэдэж байна” гэж ихэд бухимдангуй хэлсэн.

Үүнийхээ дараа “Сангийн яам маш сайн ажиллаж байгаа. Гадаад өрийг сайн дарж байгаа. Тэрэнд талархаж байна. Нийт 1.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөр, 958 тэрбум төгрөгийн хүү, 600 тэрбум төгрөгийн ханшийн зөрүү төлсөн. Ханшийн зөрүү гэдэг нь хоёр хувийн хүүтэй урт хугацаатай зээл байлаа ч ханшийн зөрүүнээс болоод 10 гаруй хувийн хүүтэй болдог эд. Тиймээс л 600 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүг онцолж байна. Төсвийн орлого биелэж байна гэдэг. гэтэл ард түмний амжиргаанаас унаж бөайгаа мөнгө шүү дээ.

Өмнө нь нэг тор хүнсээ 100 мянгаар авч байсан бол одоо 200 мянга болж байна.

Энэ зөрүүгээр л төсвийн орлого биелэж байгаа. Дээр нь Хөгжлийн банк цаашдаа зардлага бий болгодоггүй салбаруудыг яаж дэмжих вэ. Аудитын тайлбанд байна. Аль билээ дээ, нэг аймаг байна лээ. Нэг барилга барьсан. Маргааш нь ус гоожсон. Тэгээд хаасан гэсэн. Жаргалан сумын Соёл спорт хорооны цогцолбор гэсэн үү” гээд үгээ хэлж дуусаагүй байхад түүний УИХ-ын чуулганыг даргалж байсан Т.Аюурсайхан микрофоныг унтраасан юм.

Тэгвэл Ж.Ганбаатар гишүүний хэлсэн нээлтээ хийснийхээ маргааш нь дусаалга дуссан барилга аль аймгийн Жаргалант суманд байдаг.

Монгол Улсын 21 аймгаас Ховд, Говь-Алтай, Төв, Хөвсгөл, Архангай, Орхон гээд зургаан аймагт Жаргалант гэдэг сум байдаг юм байна. Эдгээрийн аль нь бэ гэдгийг бид аудитын тайлангаас нягталж эргэн мэдээлэх болно.

БНСУ-ын иргэн Юү Түнийг “Аялал жуулчлалын элч“-ээр томилсон өргөмжлөлийг хүчингүй болгожээ
БНСУ-ын иргэн Юү Түнийг “Аялал жуулчлалын элч“-ээр томилсон өргөмжлөлийг хүчингүй болгожээ
 
О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшигч 5 хүн өөрсдийн “өв“-өөсөө татгалзаж, хувьцаагаа шилжүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн
О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшигч 5 хүн өөрсдийн “өв“-өөсөө татгалзаж, хувьцаагаа шилжүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.