Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбаатар: “Ачит Ихт“ ХХК тусгай зөвшөөрөлгүй, “Эрдэнэт“ үйлдвэр овоолгоо 100 хувь ашиглах ёстой

Огноо
Унших
1 минут 58 секунд

“Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг боловсруулж, экспортын бүтээгдэхүүн болох катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг үйлдвэрлэдэг “Ачит Ихт” ХХК-ийн оффист Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж шалгалт явуулж 940 боть санхүүгийн баримт, их хэмжээний мөнгө хураан авч шалгаж байгааг өчигдөр мэдээлсэн. Энэ асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар сэтгүүлчдийн асуултад “Ачит Ихт" 100 хувь төрийн өмч. Ашиглах ёстой. Тус компанид 34 хувийг хэн ч өгөөгүй, өнөөдрийг хүртэл ямар ч тусгай зөвшөөрөлгүй юм билээ. Би уул уурхай хүнд үйлдвэрийн сайд болохоос компанийн өмнөөс тайлбар өгөхгүй. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь овоолгоо өөрсдөө ашиглах ёстой. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хүдэр 0.29 хувьтай ашиглаж байгаа. Энэ овоолго нь бүр 0.33 хувьтай овоолго байгаа юм. Өмнө нь яагаад овоолгоо ашиглаж чадаагүй гэвэл өмнө нь ашиглаж байсан хүдрийн доторх агуулга нь сайн байсан. Хоёрт, технологи энэ хэмжээнд хүрээгүй байсан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн технологи сайжирсан, хүдрийн агуулга нь буурсан учраас өөрсдөө овоолгоо ашиглах ёстой. Мөн адил Оюутолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч ялгаагүй. Эрдэнэт үйлдвэр өчнөөн тэрбумын ашигтай ажиллаж байж технологио шинэчлэх ёстой. ” гэх тайлбарыг өглөө. Мөн үргэлжлүүлэн Баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар дэмжиж байгаа. Гэхдээ учир дутагдалтай зүйлс бий. Зарим зүйл заалттай холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн” гэв.

ТОДРУУЛГА: ЭЕШ-ын хугацаа хойшилсон гэдэг нь худал
ТОДРУУЛГА: ЭЕШ-ын хугацаа хойшилсон гэдэг нь худал
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.