БНСУ-ын иргэн ЮүТүнийг Монгол Улсын "Аялал жуулчлалын элч"-ээр өргөмжилсөнд иргэд ихээхэн бухимдаж байсан. Учир нь монгол охидтой их холбогддог, олон эхнэр сольсон, БНСУ-даа нэр муутай хүнийг элчээр томиллоо хэмээн шүүмжилсэн юм.
Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус өргөмжлөлийг хүчингүй болгожээ. Энэ тухайгаа "Солонгосоос Монголд аялсан анхны аялагч жүжигчин бөгөөд судалгаагаар Солонгосчууд нэвтрүүлгийг нь үзээд Монгол Улсад аялаж үзсэн гэсэн үндэслэлээр өргөмжлөл олгосон.
Мөн өргөмжлөл олгосны дараа Монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэр бүл болж байсан мэдээллүүд ирсэн бөгөөд 2022.06.21-ний өдөр буюу томилсоноос 4 хоногийн дараа Өргөмжлөлийг цуцалсан болно. Сайдын зүгээс томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн өргөмжлөл олгох үйл ажиллагааг хийсэн болохыг мэдэгдье" хэмээжээ.