Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар ТББХ-нд шилжүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн талаар мэдээллээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга нь бүлгээс гарах өргөдөл өгсөнтэй холбогдуулан бүлгийн үлдсэн гишүүдийн тоо хуульд заасан хязгаарт хүрэхгүй байгаа учраас өнөөдрөөс бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болж байна" гэв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

“Цаггүй амьдрал“ УСК удахгүй нээлтээ хийнэ
“Цаггүй амьдрал“ УСК удахгүй нээлтээ хийнэ
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.