Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: Эмээлтийн махны асуудлаар холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, хариуцлага тооцож байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн өдрүүдэд хүнсний аюулгүй байдлын асуудал олон нийтийн анхаарлын төвд буй. Тэгвэл махны асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр /2022.06.28/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой байна. Шалтгаан нь олон улсын нөхцөл байдал, манай дотоодын нөхцөл байдал ч хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдалдаа онцгой анхаарах цаг үеийн шаардлага байна.

Ялангуяа олон улсын тавцанд гарч буй улс төрийн ээдрээт нөхцөл байдал, улс орнуудын хооронд болж буй мөргөлдөөнт байдлууд эргээд дэлхий нийтээр хүн амын хүнсний хангамжид маш ноцтойгоор нөлөөлж эхэлж байна. ОХУ, Украин зэрэг орнууд нь дэлхийн хүнсний томоохон нийлүүлэгч орнууд. Энэ орнуудад үүссэн онцгой нөхцөл байдлаас улбаалаад манай хил залгаа олон орон хүнсний экспортдоо хязгаарлалтууд хийж байна. Энэ нь эргээд манай улсын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч байгаа юм.

-Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд байгаа-

Нөгөө талдаа, дотоодод сүүлийн нэг жилийн хугацаанд манай дотоодод хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өссөн. Хүнсний хангамжаа ихэнхийг нь импортоор авч байгаа учраас Covid-19 цар тахлаас шалтгаалсан хүндрэлүүд эргээд хүнсний хангамжид, цаашилбал хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болно.

Эмээлт дээр үүссэн махны асуудал хүнсний аюулгүй байдал алдагдсаны томоохон жишээ гэж харж байгаа. Эл асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, хариуцлага тооцож байгаа. Цаашилд ч хяналт шалгалтын ажил үргэлжилнэ. Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд байгаа" гэв.

Шаамар сумын Засаг дарга компанийн захирлыг дарамталж, Тамгын газрын нүүрсийг борлуулан, мөнгийг нь хувьдаа завшдаг байжээ
Шаамар сумын Засаг дарга компанийн захирлыг дарамталж, Тамгын газрын нүүрсийг борлуулан, мөнгийг нь хувьдаа завшдаг байжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.